Москватай улбар гудамууд

Согтуу блог

A G N U U S H
2 min readOct 30, 2019

Өглөөний 8. Цай. Айлын эгч хэрэггүй юм ярина. Нүүр гараа угаана. Гүнзгий амьсгал. Тамхи асна. Салхи. Хурц харц. Метро. Хичээл. Түүхийн хичээл уйтгартай. Камер обскура, 17р зуун гэх мэт. Хэнд ч хэрэггүй трэш. Ялаа ниснэ. Хамаагүй сонирхолтой. Пинк Флоид сонсдог ялаанаас күүл биш ч сонирхолтой. Багш ирц бүртгэнэ. Светатай үзэгсгэлэн үзэхээр тохирно. Питерын алдарт салдаг гүүрэн дээр 14м боов зурсан бүлгэм “Война”. Тэдний хийсэн бүх арт акционы архив дэлгэгдэж. Энэ харин хэрэгтэй. Хэрэгтэй зүйл. Дараачийн паар. 5 дуртай зурагчин, 5 дургуй зурагчин. Танилцуул гэв. Надя гарав. Үхсэн хүний биеийн хэсгүүдийг арт орчинд тавьж зурагжуулдаг байсан балар эртний зурагчин түүний инспирэйшн гэв. Багш сонсоно. Хэтэрхий чимээтэй. Би-г тойрсон үгс. Миний ээлж. Коудэлка, Франк. Миний амьд бурхадууд. Алхана. Моховой 9, МГУ-гийн сэтгүүл зүйн сургууль, Фото Сурвалжлагын тэнхим. Энд оройгоор давхар сурна. Хичээл. Багшийн амьгүй зургууд. Зурагчингүй анги. Алга ташилт. МГУ-г хараал ид! Гүнзгий амьсгаа. Улбар гудмын сvvдэр. Метроны салхи. Хvмvvc.

Анударын цэгэн дунд хэлхэх өдрүүд Москва, 2019 оны адаг.

--

--